Нөхөн сонгуульд дэвших төрийн албан хаагчид өнөөдрийн дотор чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана

117

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг товлох тогтоолын төслийг УИХ Цагаан сарын өмнө баталсан. Тогтоолын төсөлд тусгасны дагуу нөхөн сонгуулийг энэ сарын 10-наас товлон зарлаж ирэх зургадугаар сарын 30-нд санал хураалт явуулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг энэ сарын 10-наас эхлэн тооцож эхэлсэн. Тухайлбал, нөхөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор буюу өнөөдрийн дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах юм. Улмаар нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх учиртай.

Дээрх проецссыг Сонгуулийн тухай хуулийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна” гэж заажээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих