“Алтангадас”-ын дэд сайд Б.Ариунсан бензиний үнийг хөөрөгджээ

Олон намын нэгдлээс үүдэлтэй гэгддэг АН-ын дотоод зөрчилдөөн газар авч, ялангуяа «Алтангадас», МҮДН фракцийн хооронд ширүүн тулаан өрнөлөө.

Энэхүү тулааны уршгаар нэг л өдрийн дотор бензиний үнэ нэмэгдэж, ядарсан ард түмнийг хөлдөө чирэх шиг болж байна. Асуудлын гол нь «Алтангадас» фракцийн нөлөө бүхий гол төлөөлөгч ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, генсек Д.Эрдэнэбатын МҮДН фракцитай хагаралдсаны уршгаар бензиний үнэ өсчээ.
Өөрөөр хэлбэл АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдэл хийсний дараагаар нийгэмд эмх замбараагүй олон үйл явдал өрнөсний нэг нь яах аргагүй бензиний үнэ хөөрөгдсөн явдал.

Хамтарсан Засгийн газраас «Алтангадас» фракци гарах шийдвэр гарсны дараагаар МҮДН-нийхэн хатуу шүүмжлэл өрнүүлж, ҮЗХ-г яаралтай хуралдуулах товыг хүчээр зарлуулсан. Тиймээс энэ сарын 11-ний өдөр АН-ынхан Төрийн ордонд ҮЗХ-ны хурлаа хийж, Засгийн газраас гарах асуудлыг хэлэлцүүлэхээр болжээ. Гэхдээ хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийн гавъяаг үүрэх гэж улайрсан «Алтангадас» ,МҮДН фракци хоорондын зөрчилдөөний тэмцэл эцэстээ шатахууны үнэ өсөхөд хүргэжээ.

Тэр ч утгаараа АН-ын тодотголтой гишүүдийн эзэмшилд байдаг. «Шунхлай», «МТС», «Жаст ойл», «Магнай трейд», «Жамп», «М-ойл», «Синчи ойл», «Тэс петролиум» зэрэг шатахуун түгээх газрууд үнээ огцом нэмсэн. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, нэг кг мах 8000 төгрөгт хүрч үнэ нь тэнгэрт гарсан.

Ийнхүү ард түмнийг хувийн ашиг сонирхлынхоо хөлд чирдэг улстөрчдийн балаг сонгууль дөхөх тусам ширүүсэх төлөвтэй. Улстөрийн таарамжгүй үйл ажиллагаанаас болоод ард түмнийг хөлдөө чирсэн АН-ынхны фракци хоорондын тулаанд хэн хохирох нь өнөөдрийн эрх мэдэлтнүүдэд хамаагүй бололтой. Харамсалтай нь тэдэнд ард түмнийг гэх өчүүхэн ч бодол алга байгэа учраас ийнхүү хувийн сонирхлоороо улс орныг бүхэлд нь чирч гүйцлээ.

Б.Туяацэцэг
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих