Төрийн өндөр албан тушаалтай 50 гаруй хүн хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна

101

Төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтай 280 гаруй хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргахаас 230 албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлжээ.

Маргааш буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн 24.00 цагт www.meduuleg.iaac.mn цахим систем хаагдах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ гарган бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.

Өнөөдөр 10 цагийн байдлаар улсын хэмжээнд 35800 орчим мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд явц 96,5 хувьтай байна.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүх, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймаг, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ-ээ 100 хувь бүртгэж дууссан гэдгийг АТГ-аас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих