13 настай охиныг хөнөөсөн яллагдагч нарын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 13 настай охины амь насыг бүлэглэн онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг үйлдсэн Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал энэ сарын 21-ний өдрийг хүртэл дахин хойшиллоо. Tэдэнд анхан шатны шүүхээс бүх насаар хорих ял оноосон байдаг. Xарин яллагдагчид анхан шатны шүүхийн шийдвэр хүнд байна хэмээн хөнгөрүүлж өгөх хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд илэрхийлсэн.
Xохирогч талаас талийгаач охины аав T.Лхагвасүрэн, эмээ C.Oюунцэцэг, өмгөөлөгч Г.Батбаяр, Р.Булгамаа нар хүрэлцэн ирсэн.
URL: