ВИДЕО: Нэг сая рубльтэй банкнаас гарч ирсэн Солонгос иргэнийг Оросууд дээрэмджээ

27e57814ce571bc80e6034f7cb697367Өнгөрөгч нэгдүгээр сарын 12-ны өдөр ОХУ-д амьдардаг Солонгос залуу Екатеринбург хотын Опалихинскийн гудамжны Сбербанкны банкин дахь хадгаламжнаасаа нэг сая рубль гаргуулан авчээ.

Тэрээр Орос эхнэрийн хамт машиндаа суун явах гэж байх үед толгойдоо баг угласан буутай хоёр этгээд Солонгос эрийг зодож мөнгийг нь дээрэмдсэн байна. Хохирогч цүнхтэй мөнгөө өгөхгүйн тулд эсэргүүцэл үзүүлсэн ч дийлээгүй байна.

Энэ үйл явдлын бичлэгийг ойролцоо байсан иргэн утсандаа бичиж авсан гэнэ. Энэ тухай өчигдөр e1.ru сайтад мэдээлсэн байна.

 

www.seen.mn


URL:

Сэтгэгдэл бичих