Бага насны хүүхэд хүчиндэж, шалгагдаж байхдаа зугтсан этгээдийг баривчиллаа

Capture-2Өнөөдөр өглөө бага насны хүүхэд хүчиндэж зугтсан этгээдийг баривчилжээ. Тодруулбал, Өнгөрөгч оны гуравдугаар сард Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 13 настай Н –ийг хүчиндсэн хэрэг гарсан билээ.

Уг хэргийг үйлдсэн этгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сарын 4-ны өдөр оргон зугтаасан байдаг. Харин өнөөдөр өглөө Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж улмаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа

24barimt.mn


URL:

Сэтгэгдэл бичих