Мадоннагийн шинэ цомог энэ сард гарна
Дуучин Мадонна алдарт продюссер Jimmy Iovine-тэй хамтран гаргаж буй шинэхэн цомгоо энэ сард гаргахаар төлөвлөжээ. Тэрбээр Interscope Records студитэй гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон байна. Дуучин тус студитэй таван жилийн хугацаанд хамтран ажилсан бөгөөд анхны цомог юм байна. Тэрбээр өөрийнхөө шинэхэн цомгийг оны эхний уран бүтээл байгаасай хэмээн хүсч байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээллээр түүний студитэй байгуулсан гэрээ нь 20-40 сая ам.доллараар босч байгаа тухай хэлжээ. Дуучин бүсгүй Warner Music Group-тэй 42 настайгаасаа хойш гэрээ байгуулан хамтран ажилласан юм. Үүнээс гадна дуучин бүсгүй Live Nation Entertainment-тай байгуулж буй гэрээ нь арван жилийн хугацаатай ажээ. Энд 40 настай дуучнаас гадна реппэр Жэй-Зи нэгдэж байгаа аж.
Б.Золзаяа
URL: