Шилийн гол, Алтан овооноос шинийн 8-нд нар харахаар 4000 орчим хүн очжээ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд, Алтан овоо орчимд энэ сарын 13-ны өдөр буюу шинийн 8-нд нар харахаар 800 гаруй тээврийн хэрэгсэлтэй 4000 орчим хүн очжээ. Цагдаагийн газрын алба хаагчид байнгын болон түр постод 24 цагийн турш хяналт, шалгалт хийн ажилласны үр дүнд орон нутгийн замд зам тээврийн осол, гэмт хэрэг гараагүй бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэгийг илрүүлэн, зөвшөөрөлгүй галт зэвсэг 1, сум 5 ширхгийг хураан авч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар 75 жолоочийг 3,525,000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцсон байна.
Иймээс иргэдэд согтууруулах ундаа хэрэглэсэн буюу хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурдаа тохируулан хамгаалах бүсээ бүсэлж, өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж явахыг анхааруулж байна.
URL: