Х.Баттулга өөрийнхөө хэргийг л Ц.Элбэгдоржид үүрүүлье гэж байгаа юм

fafsasaМонгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр өглөө хэвлэлийнтэй чөлөөт ярицлага хийж улстөрд өрнөөд буй үйл явдлын талаар сэтгүүлчдидтэй ярилцаж тэдний  сонирхсон асуултад  хариулт өгсөн юм. Түүнтэй хийсэн энэхүү ярилцлагаас  олон нийтийн анхаарлыг татсан нэг асуудал нь мэдээу Тавантолгой. Учир нь өнгөрсөн сард Ерөнхийлөгч Х.Баттулга  прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлх үеэрээ Ц.Элбэгдоржийг Тавантолгойн асуудалтай холбогдуулан шалгуулах хүсэлтээ Ерөнхий прокурорт өгч буйгаа мэдэгдэж байсан юм. Түүний гардуулан өгсөн баримт нь 178 хуудастай бөгөөд Ц.Элбэгдорж болон түүний хамсаатан гэх М.Энхсайхан нарыг хангалттай буруутгах баримт бий хэмээн тайлбарлаж байв. Ингээд түүний ярилцлагаас олон нийтийн анхаарал татсан Тавантолгойн асуудлыг сийрүүлэн хүргэе.

-Та УИХ-ын чуулганы үеэр Эрдэнэтийн 49 хувь дээр санал хураахад “Хүмүүс саналаа яаж өгөхөөс хамаарч саналаа өгнө” хэлсэн. Үүний дараагаар таныг цаад эзэн нь байх гэсэн хардлага тархсан?

-Эрдэнэтийн 49 хувиар нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Яг тэр үед сонгууль болж таарсан юм. Эсрэг талынхан үүнийг л ашигласан. Би сахал Эрдэнэбилэгт “Ийм зүйл болж байна. Гарч ярилцлага  өг” гэж хэлсэн. Тэднээс асуух хэрэгтэй шүү дээ. “Үнэхээр цаад эзэн нь хэн юм бэ. Юу гэж бодож байсан. Тийм хулгай хийсэн юм уу. Ард нь Элбэгдорж байгаа юм уу” гээд асуу. Би нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Х.Баттулга ч үүнийг мэднэ. Үүнийг дотроо шийдэх ёстой. Энэ асуудлыг эцэслэх хэрэгтэй. Аягүй мэдвэл гаднын улсын иргэд цаана нь бий шүү. Эрдэнэтийг гадагшаа зарлавал Монголоос урвасан хэрэг болно. Би Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Үүнээс өөр зүйл хийгээгүй.

-Таны амин найз, Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой юм биш үү?

-Хэрэг замхруулах арга олон бий. Миний дургүй хүрдэг зүйл бий. 700-аад тэрбум төгрөгийн асуудлаа хэдэн сая болгосон гэчих вэ. Юу гэчихэв. Х.Баттулга хулгайгаа нуусан. Т.Ганболд Америкийн паспорттой хүнээр энэ бүхнийг хийлгэсэн байна лээ. Бас нөгөө Бат-Эрдэнэ гээч нь гадагшаа гараад явчихсан гэсэн. Ийм л хүн шүү дээ. Бусдаар могой бариулдаг байхгүй юу. Шударга хүн гэсэн чинь хаана байна. Амласнаа хийх хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн албан тушаал үйлдсэн гэмт хэргээ угааж, далдлах хэмжээний эрх мэдэлтэй албан тушаал мөн үү. Та Х.Баттулгыг хэргээ угааж байна гэж хэллээ шүү дээ.

-Хүн өөрийнхөө араншингаар л ажилладаг.

-Ерөнхийлөгч болонгуут хэрэг нь хаагдлаа гэж иргэд хардаж байна.

-Яг үнэндээ сөрөг талынхны эв нэгдлийн баталгаа нь би шүү дээ. Миний эсрэг тэмцэх гэж л үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, манай улс ШХАБ-ын үеэр боломжоо тултал ашигласан. Гурван талын хамтын ажиллагаа байгуулсан манайх шиг улс байхгүй. Монголын төмөр замын 50 хувийг Оросоос аваад ирвэл би Х.Баттулагад баярлана. Х.Баттулга аваад ирэг. Өнөөдөр Монголынх болчихвол ямар их ашиг өгөх бэ. Дээр нь Эгийн цахилгаан станцаа барь л даа. Төмөр замд хятадууд биш харин ч германчууд хөрөнгө оруулах гэж байсан. Тавантолгойд япончууд ажиллана гэдгээ хэлсэн. Бүр Ази тивд хөрөнгө оруулах 90 тэрбум ам.долларын санхүүжилтээсээ манайх руу татна гэж Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ надад хэлсэн. Гэхдээ ажил хэрэг болохоос нь өмнө би Ерөнхийлөгчөөс буусан юм. Гэтэл өнөөдөр япончууд орж ирсэн үү. Тэд хэнтэй ажиллахаа мэддэг л байхгүй юу. Ер нь манай улсад гадаад бодлого гэж байна уу.

-Уул уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг 30 гэр бүл таны сонгуульд санхүүжилт өгсөн юм уу?

-МАК, MCS надад юу чөгөөгүй. Шалгаад үз. Цагаан суваргыг би өгөөгүй. Манай гэрт хэдэн жил амьдарч байсан л гэнэ. Юу яриад байгаа юм бэ. Би Т.Ганболдын гэрт нэг ч удаа очиж үзээгүй. “Корпорейт” зочид буудалд нь ч хонож үзээгүй. Харин саунд нь орж ирсэн. Баахан машин бэлэглэнэ гээд манайхантай холбогдсон байсан. Тэгэхээр нь түлхүүрийг нь авчих. Тэгээд бэлгийн тасагт өгчих. Аймгуудад хуваарилна биз гэж хэлсэн. Тээд л таг болсон. Дараа нь надтай уулзах гэж гүйж ирсэн. ХҮН-ын шугмаар шүү дээ. Танд энэ намыг өгье гэсэн. Ийм л хүн. Одоо яг ингэж яваад Х.Баттулгад судсаа бариулчихсан байх.

-Та ямар орлогоор амьдарч байна вэ?

-Надад хуулийн дагуу хураасан хөрөнгө бий. Шалгаад үзээрэй. Хуулийн байгууллагаас зугтаж болохгүй. Шалгуулах ёстой бол очоод шалгуул. Дуудсан цагт нь очоод шалгуул. Х.Баттулгад ямар зовлон байна гэхээр цагдаа хүний нүдээр Х.Баттулга шалгачихмаар хүн шиг, прокурор хүний нүдэнд яллагдагч, шүүгч хүний нүдэнд шүүгчдэгч шиг харагдаж байгаа. Миний орлогыг шалгамаар байвал шалга. Намайг шалгах гэсэн бүх ажлыг би дэмжиж ирсэн. Одоо ч дэмжинэ.

-Таныг АН эргүүлж элсүүлэх болов уу?

-Энэ төрд чаддаг юмаараа тус болно. Хуулийн төсөл, сонгогдсон албан тушаалтантай хариуцлага тооцдог систем байгуулах гээд Их хурал баталж өгөөгүй. Хэн ч хүсээгүй. Одоо ч хүсэхгүй байна. Өнөөдөр улс төрийн нам, эвслээр дамжуулж бүлэглэлийн замаар эрх мэдлийг булааж авсан. Энэ бүхнийг өөрчлөх гэтэл зогсоосон. Шилэн дансны хуулийг илүү дэлгэрэнгүй болгох ёстой. Ардчилал гэсэн өнгөцхөн хаягтай байх ёсгүй. Би Х.Баттулгыг Ерөнхийлөгч болох үед ширэээн дээр нь захиа үлдээгээд гарсан. Уншсан байх. Надад нэг хувь нь бий.

-Ямар утгатай захиа юм бэ?

-Ийм зүйл бий. Үүнд анхаараарай гэж захисан.

-Та төрийн гурван өндөрлөгт туслая гэлээ. Гэхдээ дөрөв дэхь засаглал сул байна. Зөрчлийн хуулиар сэтгүүлчид толгой дараалж хариуцлага хүлээж байна. Төрд туслах гэж байгаа бол сэтгүүлчдээсээ эхэлбэл дээр юм биш үү?

-Сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар зүйлчилдэг байсныг Ерөнхийлөгч байхдаа хүчингүй болгосон. Намайг Ерөнхийлөгчөөс буусны дараа Зөрчлийн хууль орж ирсэн. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөнд халдвал бүх эрх чөлөөнд халдах эхлэл тавигдана. Би нэг ч сайт, сэтгүүлчийг шүүхэд өгч үзээгүй. Уг нь хэвлэлээр хамгийн их бааллуулсан хүн би биз дээ.

-Таныг АТГ-аас дуудсан гэсэн үү?

-Дуудвал очно. Х.Баттулна нотлох баримт гээд байгаа 178 хуудас материалаа ил болгох ёстой. Юу өгсөн юм бэ. Бүгдээрээ мэдье л дээ.

-Таныг уран зургийн маш ховор цуглуулагтай гэдэг. Авлигын соёлтой хувилбар байх гэх юм?

-Юм цуглуулъя гэсэн хүн цуглуулдаг юм. Үүн дотор сонингийн тасалбар ч бий. 1989 онд эхнэртээ уран зураг бэлэглэж байлаа. 100 зураач 100 зураг гэдэг үзэсгэлэн гаргаж байсан. Хүмүүс надад өөрсдөө ч зураг бэлэглэдэг. Би уран зурагт дуртай, дурладаг. Төсвийн мөнгөөр худалдаж авсан, улсын архив үзэсгэлэнгээс албан тушаалаа урвуулан ашиглаж авсан нэг ч зураг байхгүй.

-Таны эхнэрийн сан  “Рио Тинто”-гоос хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсан. Одоо энэ сан ажилладаг уу?

-УИХ-ын гишүүн асан Г.Уянга наймаг энэ асуудлаар АТГ-аар шалгуулж байсан. АНУ-ын Денвер хотын дарга Америкийн эмнэлэгт ашиглаж байсан тоног төхөөрөмжийг буурай улсад хандивлахаар болсон юм. Гэхдээ замын зардлаа өөрсдөө даах ёстой. Ингэхдээ тэргүүн хатагтай оролцвол дэмжлэг болдог гэж л манай хүнийг урьсан хэрэг. Арга хэмжээнээс замын зардлын мөнгийг босгосон. Эхнэрийн халаасанд орсон нэг ч төгрөг ороогүй. Тухайн үед АТГ шалгаад юу ч байхгүйг тогтоосон. Одоо над руу гүтгэлэгээр дайрна. Над руу хар будаг цацаад яах юм бэ. Эрдэнэт л гэнэ, Т.Ганболд л гэнэ. Б.Хурц, Д.Дорлигжав л гэнэ. Хар будаг цац, цац. Сайн гүтгэ. Гэлээ гээд үнэн худал ялгарна. Яг эцсийн дүндээ бол Б.Хурц харин ч буруу зүйл хийсэн хүнийг мэддэг юм шүү.

Эх сурвалж: ERENNEWS.MN

URL:

Сэтгэгдэл бичих