Луу унждаг Су.Батболд

Төв аймгаас сонгогдсон гишүүдээсээ нэр цэвэр улс төрч гэж нэрлэгддэг Сундуйн Батболд гишүүн тун ч унжгар нэгэн бөгөөд бүх юманд луу унждаг зангаараа урлагийнханы хараалыг идэж байна. Тэрээр сонгуулийн пи ар хийж явахдаа бүхэл бүтэн угрлагийн бригад хөлслөн сум сумаар явдаг бөгөөд өнгөрсөн 2011 оны намар явахдаа мөн л урлагийн бригад авч явжээ.

Хамгийн муухай нь урлагийн бригадынхаа дуучдад унааны ч мөнгө өгдөггүйгээр алдартай тэрээр сүүлдээ хамт явах дуучин одохгүй байхад ХААИС-ийн багш нараар яриулан сургуулийнхаа урлагийн авьяастай оюутнуудыг дүнгий нь аргална хэмээн дагуулж яваад сумдын сургуулийн дотуур байранд байрлуулж өдөрт ганцхан удаа хооллож авчиржээ.

Түүгээр барахгүй бас нэгэн удаагийнхаа томилолтонд мэргэжлийн дуучдыг дагуулж найзындаа баахан ууж идэхдээ найзынхаа хүүгийн хурим болох гэж байгаа сонсоод “САЙН ДУРЫН УРАН САЙХАНЧИД НАМАЙГ ДАГАЖ ЯВАА эд нарыг хүүгийнхээ хуриманд дуулуул гэж” бардамнасан гэнэ.

Мэргэжлийн дуучдыг сайн дурын уран сайханчаар дуудаж байвал өөрөө УИХ-ын сайн дурын гиншүүн бололтой. Тэрээр 2009 онд тойрогтоо төсөвлөгдсөн 500 сая төгрөгөөр гэрийн үйлдвэр байгуулна гэсэн ч үнэндээ бол нэг удаа 30 сая төгрөгөөр Зуун мод хотын 8 айлд гэр тарааснаас өөр зүйл хийгээгүй юм билээ. Гишүүд тойрогтоо очихдоо урлагийнханыг авч явж л байдаг, хоосон дагуулаад явсан ч хоол ундан дээрээ горойдоггүй гэдгийг урлагийнхан ам дамжин ярьдаг. Харин сүүлийн үед Су.Батболдтой л битгий яваарай даа хэмээн нэг нэгэндээ захидаг болсон байна билээ.


URL:

Сэтгэгдэл бичих