Сэлэнгэ аймагт африкийн гахайн мялзан өвчин илэрлээ

5c3e1686e8f2aСэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 02 сарын 12-ны өдөр африкийн гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул ард иргэд, аж ахуй нэгж, айл өрхүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Гахайн африк мялзан өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайнд халдварладаг цочмог халдварт өвчин юм.
Өвчилсөн гахай өндөр халуурах, амьсгалын тоо олшрох, хоол тэжээлийн дуршил буурах, арьсан дээр үжлийн голомтууд үүсч ялангуяа чих орчмоор хөхрөх зэрэг шинж тэмдэг үзүүлэх ба цочмог хэлбэрээр өвчилсөн тохиолдолд шинж тэмдэг илрэхгүйгээр үхэж ч болно.

ИЙМД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

- Гарал үүсэл нь тодорхой бус амьд гахайг бусад гахайн сүрэгтэй нийлүүлэхгүй байнгын хараа хяналтанд байлгаж бэлчээрт гаргахгүй байх,
- Хэрэв гахайн сүрэг шалтгаан тодорхойгүйгээр үхсэн бол мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;
- Иргэд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон бүс, нутаг дэвсгэрт зорчихгүй байх,
- Гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, халдваргүйтгэл тогтмол хийх; (хүчил, шүлт, хлор агуулсан халдваргүйтгэлийн бодисуудаас сонгож хэрэглэх)
- Тэжээвэр гахайг байнга хараа хяналтандаа байлгаж, хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурин газраар бэлчээхгүй байх;
- Гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцасны дараа хувийн ариун цэврийг сайтар сахих / гараа тогтмол савантай усаар угааж / санитолын уусмалаар халдваргүйтгэх, амны хөндийг 2 хувийн давсны болон сод, залгиурыг 0.7 хувийн тамедины уусмал, 1:5000 фурациллины уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн хоолойгоо зайлах; –
- Өвчний голомтод бүртгэдсэн өрхийн гишүүд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд гадагшаа зорчихдоо ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх,
- Үхсэн гахайг ил задгай хаяснаас нохойгоор дамжин өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй тул зориулалтын цэгт булшлах
- Гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, тогтмол халдваргүйтэл хийхийг анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих