Олон улсын “Жи Эс Эм” байгууллагын Монгол дахь зөвшөөрлийг цуцлав

712-15500409405c63bfe70f15e

Гадаадын иргэн, харьяатын газраас манай улсад үйл ажиллагаа явуулж байсан олон улсын “Жи Эс Эм” ТББ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг цуцлаад байна.

“Жи Эс Эм” (GSM) ТББ нь АНУ-д төвтэй газар бөгөөд тус төлөөлөгчийн газрыг зөвшөөрлийн дагуу зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн тушаалаар үйл ажилллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байна.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих