KFC-ийн “Найзууд” багцад хордсон иргэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна

b2eddc9b1a1fb914dd1382e77774e99a_bKFC сүлжээний хоолонд хордсон иргэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Энэ сарын 9, 10, 11-нд KFC сүлжээний Зайсан салбарт тахиа идсэн болон захиалж авсан хүмүүс хордлогод орсон байна. Бага насны хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс хордлого авсан бөгөөд тэд эмнэлэгт эмчлүүлж байна.

Тиймээс тухайн өдрүүдэд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлсэн тэр дундаа “Найзууд” багцыг авч идсэн хүмүүст хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулж байна.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих