Гэр хорооллын хөгжлийн нам, их эв намууд нөхөн сонгуульд оролцох боломжгүй

41

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд улс төрийн бүртгэлтэй гурван нам оролцох боломжгүй болжээ.
Тодруулбал, Иргэний зориг ногоон нам, Их эв нам, Гэр хорооллын хөгжлийн намууд нөхөн сонгуульд оролцохгүй нь.
Нэг нь 20016 онд СЕХ-нд санхүүгийн тайлангаа авчраагүй гэдэг үндэслэлээр нөгөө хоёр нь шинээр бүртгүүлсэн нам бөгөөд Сонгуулийн тухай хуулиндаа тухайн нам Дээд шүүхэд нэрээ бүртгүүлээд 180 хоногоос дээш хоног болоогүй бол ийнхүү нэр дэвшигч дэвшүүлэх боломжгүй болж байгаа аж.
Тодруулбал, дээрх намууд өнгөрсөн арванхоёрдугаар, нэгдүгээр сард нэрээ бүртгүүлсэн юм байна.
Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 31 улс төрийн нам байгаагаас 27 нь нөхөн сонгуульд оролцох эрхтэй болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих