“Huawei” хагас дамжуулагчийн худалдан авалтаараа дэлхийд гуравдугаарт жагсжээ

5c63ab5bc0753БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компани хагас дамжуулагчийн худалдан авалтын хэмжээгээрээ “Samsung” болон “Apple” компанийн араас дэлхийд гуравдугаарт жагсаж байна. Энэ тухай “China Daily” сонин АНУ-д төвтэй “Gartner” судалгааны байгууллагын тайланг иш татан лхагва гарагт мэдээлэв.

Өнгөрсөн онд “Huawei” компани хагас дамжуулагч чипийн худалдан авалтад 21 тэрбум ам.доллар зарцуулсан нь дэлхийн зах зээлийн 4.4 хувьтай тэнцэх хэмжээ ажээ. Түүнчлэн тухайн онд “Huawei” компанийн чипийн худалдан авалтад зарцуулсан төсөв 45.2 хувиар нэмэгдсэн нь “Dell” болон “Lenovo” компанийг ардаа орхиход хүргэсэн байна.

2018 онд хагас дамжуулагчийн худалдан авалтын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн 10 компанийн жагсаалтад БНХАУ-ын дөрвөн компани багтсан нь “Lenovo”,“BBK Electronic”болон“Xiaomi”компани байжээ.

“Gartner” судалгааны байгууллагын тайланд мэдээлснээр, дээрх 10 компанийн хагас дамжуулагчийн хэрэгцээ улам нэмэгдсээр байгаа бөгөөд тэдний хэрэглээ 2018 онд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн 40.2 хувьтай тэнцсэн ажээ.

montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих