“ АН МАН “ үзэлцэх үү ?
Монголчуудын ярианы хэллэгт “ АН МАН ” гэсэн хэллэг байдаг. Ан ман хэлллэгийн утга нь аливаа хоёр сөргөлдөгч , өрсөлдөгч , тэмцэлдэгч талууд хоорондоо чин шударгаар ,эн тэнцүү нөхцөлд өрсөлдөхийг хэлдэг. Сүүлийн үед монголын улс төрд өрнөж байгаа нөхцөл байдлыг ажиглахад өнгөрсөн сонгуульд ялсан нам нь \ МАН\ засгийн газараа дангаараа бүрдүүлж , ялагдсан нам \ АН\ нь сөрөг хүчнийхээ байрандаа ирж голдиролдоо орж байх шиг байна. АН стандарт бус засгийн газраас гарч байгаа нь 2012 оны их хурлын сонгуулиар дээд шүүхэд бүртгэлтэй бусад бүх нам , эвслүүд тэй ижил нэг гараа, нөхцөлтэйгээр зөвхөн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр , ард түмний дунд нэр хүндтэй нэр дэвшигчдээрээ өрсөлдөх боломжтой болж байна. Иймээс ирэх сонгуульд бүх нам эвсэл , нэр дэвшигчид сайхан Монгол эх орныхоо төлөө хоорондоо чин шударгаар “ ан ман “ үзэлцэцгээе ! СЭЗДС – ийн Бизнес Удирдлагийн магистрант Ч. Раднаа
URL: