15964 иргэний НӨАТ-ын буцаан олголт буцаагджээ
Цахим баримтын системд нэр, дансаа зөрүүлэн бичсэн 15964 иргэний НӨАТ-ын буцаан олголт Монголбанкнаас буцаагджээ. Эдгээр иргэд нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулах шаардлагатай юм байна.
Иргэд хэрэглэгчийн хувийн мэдээллээ засварлан баталгаажуулснаар НӨАТ-ын буцаан олголтыг нь шилжүүлэх боломжтой болох бөгөөд 2019 оны нэгдүгээр улиралд багтаан иргэдийн дансанд орно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Харин нэр бүхий банкуудаар дамжуулан урьдчилан зээл авсан хүмүүсийн мэдээллийг шалгаж байгаа юм байна.
URL: