Б.Лхагвасүрэн: Чамаараа би зөндөө гоёсон
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ёс болгож гоёсонYйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно…. хэмээн нэгэнтээ шүлэглэж байсан ар Монголын алдарт найрагч, их соён гэгээрүүлэгч Б.Лхагвасүрэн гуай ижийдээн очих томилолтоо авч, тэнгэрийн орноо заларлаа. Монголын ард түмэн их найрагчаа эцсийн замд нь үдэх үед насаараа гоёсон түүний гэргий үсэн буурал буурай ямар их уй гашууг тэсэн гарч буйг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Нийт Монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
URL: