Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

mogoiАргын тооллын хоёрдугаар сарын 13, Буд гариг. Билгийн тооллын 8, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8:00 цагт мандан, 18:10 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.


URL:

Сэтгэгдэл бичих