Олимпын наадмыг хамтран зохион байгуулах хотоор Сөүлийг сонгожээ
БНСУ 2032 оны Олимпын наадмыг БНАСАУ-тай хамтран зохион байгуулах хотоор Сөүлийг сонгож, хүсэлтээ Олон улсын олимпын хороонд өргөн барихаар болсон тухай мэдээллийн “Yonhap” агентлаг даваа гарагт мэдээлэв.
Солонгосын Спорт, Олимпын хорооноос /KSOC/ мэдээлснээр, Ерөнхий ассамблейн санал хураалтын үеэр Сөүл хот 49-өөс 34 хүний санал авч, Бусан хотыг ардаа орхисон ажээ. Сөүл хотод 1988 онд Олимпын наадмыг зохион байгуулж байсан юм.
Өнгөрсөн онд болсон спортын асуудлаархи хоёр талын яриа хэлэлцээний үеэр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНСУ 2032 оны Олимпын наадмыг БНАСАУ-тай хамтран зохион байгуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтийг энэ долоо хоногийн баасан гарагт Олон улсын олимпын хороонд өргөн барихаар төлөвлөж байгаа юм.
БНАСАУ-ын хувьд Олимпын наадмыг хамтран зохион байгуулах хотын нэрийг олон нийтэд хараахан мэдээлээгүй байна.
URL: