“Грэмми”-гийн ёслолыг 20 сая хүрэхгүй хүн үзжээ

Грэмми_bАНУ-ын Лос Анжелес хотноо 61 дэх удаагийн “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, бүх номнацийн ялагчид тодроод буй юм.

Энэ удаагийн шагнал гардуулах ёслолыг “Грэмми”-гийн шагналт, дуучин Алиса Кейс хөтлөн явуулсан билээ.

Тус ёслолыг телевизээр 19.9 сая хүн үзсэн нь сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн муу үзэгчтэй ”Грэмми” боллоо гэж судалгааны “Nielsen” байгууллага мэдээлсэн талаар www.thewrap.com сайт мэдээллээ.  2018 онд “Грэмми”-г цэнхэр дэлгэцээр мөн 19 сая орчим хүн үзжээ.

Жилээс жилд “Грэмми”-г үзэх, сонирхох үзэгчид тоогоор бус хувиар буурч байгаа нь зохион байгуулагчдыг түгшээж байна.

2009 онд Грэммиг 19 сая үзэж байсан ба 2008 оноос өмнө нь уг ёслолыг 20-30 сая хүн үздэг байжээ. 2017 онд “Грэмми”-г 26.1 сая хүн үзсэн аж.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих