ОХУ САР РУУ ХҮН НИСГЭНЭ
ОХУ-ын Шинжлэх ухааны академи, Машин үйлдвэрлэлийн судалгааны төв хүрээлэнгийнхэн хамтран 2031 он гэхэд сар руу тус улсын анхны сансрын хөлгийг илгээхээр зэхэж байна. Энэ талаар “Риа Новости” агентлаг мэдээлжээ. Тус улсын сансар судлалын мэргэжилтнүүд дэлхийн дагуул руу эхлээд өөрөө явагч судалгааны төхөөрөмж, дараа нь сансрын нисгэгч илгээж, хэрэв төлөвлөгөөний эхний хэсэг нь амжилттай болбол 2034-35 он гэхэд саран дээр ажиглалт, судалгааны байнгын баазтай болохыг зорьж байгаа аж…
URL: