ТАТВАР БОЛОН Е-BALANCE САЙТУУД ЭВДЭРХИЙ БАЙСНААС ҮҮДЭЖ НЯГЛАНГУУД БУХИМДАЛТАЙ БАЙНА

949

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон төсвийн байгууллагуудын тайлан илгээх хуулийн хугацааг 01 сарын 1-ээс 2 сарын 10-нд хооронд заасан боловч сар шиний баяртай холбогдуулан 5 хоногоор сунгаж, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авна хэмээн мэдэгдэл гаргажээ.

Ер нь татвар тайлагнах хугацаа ихэнхдээ нийтээр амрах баярын өдрүүдтэй давхацдаг гэдгийг нягтлангууд хэлсээр ирсэн.  Гэхдээ үнэн хэрэгтээ жилийн эцсийн санхүүгийн болон татварын тайлан хүлээж авах хугацааг 5 хоногоор сунгасан нь баяртай давхацсаных биш гэдгийг нягтлангууд хэлж байна.

Учир нь санхүүгийн тайлан өгдөг Е- Балансе /е-balance.mof.gov.mn/ болон Татварын сайтууд дээрх тайлан илгээх хугацаа буюу 01 сарын 1-ээс 2 сарын 10-ны хооронд ихэнх өдрүүдэд ажиллагаагүй гацсан байжээ.  Заасан хугацаанд эвдэрхий, мөн баярын өдрүүд  давхацсанаас  тайлан илгээх хуулийн хугацаа нь дэндүү давчуу байгаад нягтлангууд бухимдалтай байгаа аж.

Мөн няглангууд тайлангаа илгээхдээ нууцлал бүхий нэвтрэх кодоор ордог. Ингэхдээ нэвтрэх тоолонд  цаанаас заасан асуулт судалгааг үнэн зөв, бүрэн гүйцэд хариулах үүрэгтэй байдаг аж. Гэтэл тэрхүү асуулт хариулт нь утга нэгтэй асуултыг олон давтах, локиг муутай асуулт гэхчлэн олон шат дараалал нь нягтлангуудад мөн  дарамт учруулж байгааг хэлж байна.

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгууль ногдуулдаг. Ингэхдээ хоногийн 0,5 хувийн алданги буюу ерөнхий нягтлан бодогч хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг/400,000₮/, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /4,000,000₮/торгох хуулийн хариуцлагатай байдаг. Тиймээс үүн дээр нягтлангууд хамгийн анхааралтай хандах ёстой.

Үүнээс гадна хуульд заасан хугацаа нь 2 сар буюу цагаан сар, 7 сар буюу наадам гэх мэт баяруудтай давхацдаг, мөн тайлан илгээх сайт нь хуульд заасан хугацаандаа эвдрэлтэй байдаг гэх мэт буруу зохицуулалт нягтлангуудад ачаа үүрүүлсээр иржээ. Фэйсбүүк дэх Нягтангуудын групп хуудсанд Татвар болон Е- Балансе сайтуудын гацалт, учир утгагагүй баахан судалгаа, асуулт хариултын талаар нягтлангууд бухимдлаа илэрхийлсэн харагдсан.

Ер нь иймэрхүү дарамт төвөг болсон утгагагүй асуулт хариулт, судалгааг цаашид зохицуулах, мөн тайлан хугацааг баяр ёслолтой зэрэгцүүлэхгүй байх дээр анхаарч, зохицуулвал яасан юм бэ. Интернет, цахимаар ажлаа хялбарчилдаг болсон энэ цагт төрийн байгууллагын сайтууд нь эвдэрхий байна гэдэг эмгэнэл. Энэ асуудлуудад Татварын ерөнхий газар болон Сангийн яам анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

FACT.MN

950 951 952 953 954 955 956


URL:

Сэтгэгдэл бичих