Хүүхэддээ заах замын хөдөлгөөний аюулгүй байдлын 10 дүрэм

134

Эцэг эхийн хувьд та хайртай хүүхдүүддээ аюулгүй орчин бий болгох ёстой. Үүний тулд нэн тэргүүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар тэдэнд илүү сайн зааж, сургах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд багаасаа замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, хэвшилтэй болох юм.                 Бид та бүхэнд хүүхдэдээ зааж хэвшүүлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлын 10 алтан дүрмийг танилцуулж байна.

  1. ЗОГС- Хэзээ ч яарч, хялбарчилж зам хөндлөн гарч болохгүй гэдгийг хэлж анхааруулж байх.
  2. ХАРАХ- Өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд зам хөндлөн гарахаас өмнө бүх чиглэлийг шалгахыг зөвлөх.
  3. БОДОХ- Зам хөндлөн гарахаасаа өмнө үргэлж бодож байх. Та замын тэмдэг тэмдэглэл, гэрэл дохионы талаар тэдэнд заах хэрэгтэй.
  4. СОНСОХ- Зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгслийн дохиог сонсох нь аюулгүй байх нөхцлийг бүрдүүлдэг.
  5. ГҮЙЖ БОЛОХГҮЙ- Хүүхдүүд зам хөндлөн гарахдаа гүйх хандлагатай байдаг. Энэ хамгийн их аюултай гэдгийг хүүхдэдээ заах хэрэгтэй.
  6. ЯВГАН ХҮНИЙ ГАРЦААР ГАРАХ- Та хүүхдэдээ явган хүний гарцаар гарахын ач холбогдлыг заах ёстой. Зам хөндлөн гарахдаа эргэн тойрноо сайтар ажиглах, зам дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх, анхаарал болгоомжтой байх нь чухал болохыг зааж өгөөрэй.
  7. ӨНГӨ- Өнгө нь хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зааж сургахад чухал ач холбогдолтой. Таны хүүхэд улаан, ногоон, шар өнгө ямар утгатай болохыг мэдэж байх ёстой.
  8. ТОГЛООМЫН БҮС БИШ- Таны хүүхэд тоглохоор гарах гэж байгаа бол хаана тоглож болох, болохгүйг сайтар хэлж анхааруулаарай.
  9. ТОД ӨНГИЙН ХУВЦАС- Гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас болон тод хувцас нь жолоочийн анхаарлыг татаж зам тээврийн аюул, осолд өртөхөөс хамгаална.
  10. ЯВГАН ХҮНИЙ ЗАМ- Таны хүүхэд зөвхөн явган хүний замаар явах ёстой. 10 хүртэлх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Гэсэн хэдий ч тэдэнд багаас нь замын хөдөлгөөнд зөв, аюулгүй оролцох дадал хэвшүүлэх нь чухал юм.

URL:

Сэтгэгдэл бичих