ТАНИЛЦ: С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БОЛГОН ГЭНЭТИЙН ОСЛООР НАС БАРСАН ТОХИОЛДЛУУД

0416ac7e7cb39697c0a9cb55ba04e872_4704Өнөөдрөөс 20 жилийн өмнө Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг гэртээ бусдын гарт амиа алдсан. Тухайн үед Монголын улс төрийн намууд, тэдгээрийн удирдагчид С.Зоригийг улс төрийн сэдэлттэй аллагын золиос боллоо гэж уван цуван санал нэгтэйгээр мэдэгдэл хийж байлаа. Энэ процессыг барууны ертөнцийн BBC, CNN, Reuters, AP гэх мэдээллийн агентлагууд цохон тэмдэглэж байв.

Цаг хугацаа бүхнийг тайлагнаж байна. С.Зоригийн хэрэгт холбогдсон болгон гэнэтийн ослоор үхэцгээх тохиолдол гэж байх уу. Энэ бүгдэд хэн хариулт өгөх вэ. Улс төрд орж байгаа бол “Эрдэнэтийн хэрэг, С.Зоригийн үхэл хоёрыг хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй ч нэг өгүүлбэр биш дэг ээ. 18 жилийн дараа эргээд нэг харья.

1. Хэргийн газар анх очиж эхнэр Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч (Казах) усанд унаж нас барсан.

2. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.

3. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Цогцост задлан хийхэд хөлдөж биш гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

4. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан гэдэг.

5. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан байдаг. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.

6. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэж таамагладаг.

7. Хэргийг хянаж байсан прокурор Даарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.

8. Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэг нисдэг тэрэгтэй дэлбэрч үхсэн. Гаднын нөлөөтэй гэж үздэг ч чухалд авч үзэлгүй хэрэг намжсан.

9. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт орон нутагт ажиллаж байхдаа сууж явсан машин нь дэлбэрч үхсэн. Уг хэрэгт гадны нөлөө орсон гэж үздэг төдийгүй түүнтэй уулзаад зам салсан машин яг ижил цагт ижил шалтгаанаар дэлбэрсэн.

10. Тухайн үед хэргийн мөрөөр орж таамаг, баримт дэлгэж байсан “Нөгөөдөр” сонины сэтгүүлч Даваажав сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн оноштой, одоо лам болсон.

11. Хэрэг гарахын өмнө хилээр орж ирээд аллага гарсны дараа хилээр буцаж гарсан өвөрмонгол залуу гэртээ яг С.Зориг шиг алуулсан байдалтай олдсон. Түүнийг уг хэрэгт хамааралтай гэж үздэг.

12. 2004 онд иргэн Д.Энхбатыг Францаас хэрэгт холбогдуулан авчирсан. Тэрээр мөрдөн шалгагдах үедээ нас барсан.

13. Шүүх хурлын явцад Ш.Отгонбилэгийн малчид болох Содномдаржаа нарын шүүгдэгчид гал тавьж С.Зоригийн аллагыг нуух зорилгоор 4 хүний амь насыг хөнөөсөн хэрэг сөхөгдөн гарсан.

Дээрх бүх жагсаалт нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэл бөгөөд эдгээрийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг дагалдан гарсан гэмт хэргүүд гэж үзэж байгаа юм байна. (Хэвлэлүүдэд бичигдээгүй өөр ч бас хүн амины хэрэг байдаг гэх мэдээлэл бий)

Эх сурвалж. TAC.MN


URL:

Сэтгэгдэл бичих