“Гремми” наадмын шагнал гардуулах ёслолыг 20 сая хүрэхгүй хүн үзжээ

5c6269d86f57aАНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо болсон “Гремми” наадмын шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслолын арга хэмжээг телевизээр 19.9 хүн үзсэн нь өнгөрсөн жилийнхтэй ойролцоо үзүүлэлт болсон тухай “Nielsen” судалгааны байгууллага мэдээлэв.

2018 оны шагнал гардуулах ёслолын арга хэмжээг телевизээр 19.8 сая хүн үзсэн нь сүүлийн арван жилд байгаагүй хамгийн цөөн хүн үзэж сонирхсон арга хэмжээгээр тодорч байсан юм.

Дуучин Алиша Кисийн хөтлөн явуулсан энэ удаагийн арга хэмжээ дөрвөн цаг орчим үргэлжилсэн байна. “Гремми-2019” наадмын үеэр үзэгчдэд толилуулсан үзүүлбэрийн дийлэнхийг эмэгтэй уран бүтээлчдийн үзүүлбэр бүрдүүлж байв.

“Гремми” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2017 онд телевизээр 26.1 сая хүн үзэж байсан бөгөөд түүнээс өмнөх арван жилийн хугацаанд үзэгчдийн тоо 20-30 саяын хооронд хэлбэлздэг байжээ.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих