Фото:Мисс Д.Долгионы “Miss Universe” тэмцээнд гаргасан амжилтууд
“ТИЙН УНЖЛАГАТ” хэмээх шороон нохой жилийн хувцас загварын салбарын онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
Монголын хувцас загварын салбарт 2018 онд нэгэн шинэ түүхийн хуудас бичигдэж эхэлсэн нь дэлхийн хамгийн том чансаа өндөр гэгдэх “Miss Universe” тэмцээнд Монгол Улс анх удаа оролцох эрхийг Ж.Анхбаяр авч анхны үндэсний ялагчаар шилдэг загвар өмсөгч, Д.Долгион шалгарсан юм. Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Тайланд улсад зохиогдсон 67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээнд нэг сарын хугацаанд 94 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдсөн явдал билээ.
Дэлхийн хоёр тэрбум үзэгч шууд хүлээн авч үздэг энэхүү тэмцээний хамгийн чухал номинаци болох үндэсний хувцасны номинацад мисс Д.Долгион Торго салоны дизанерийн ур ухаан шингэсэн дээлийг тайзан дээр амилуулсан нь 67 жилийн түүхэнд байгаагүй өнгө төрхийг үзүүлж Топ 4-д шалгарсан юм.
Мөн тус наадмын сайн үйлсийн арга хэмжээнд Топ 5-д шалгарсан билээ. Энэ үеэр Д.Долгион нь үндэсний хэв маяг ёс заншлыг сурталчилсан“Алтайн ятга” болон мөнгөн аягыг шууд дуудлага худалдаанд оролцуулжээ.
Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп-ын зарлигаар “Miss Universe” холбооны ерөнхийлөгчөөр Paulina Shugart ажиллаж байгаа бөгөөд манай улсын оролцогч Д.Долгионы талаар хэлэхдээ “Монгол Улсын хувьд туршлага, мэдлэг, мэдээлэл бага байсан анхны жил ч гэлээ бэлтгэл сайн хангагдсан, бүх талын ур чадвараа цогцлоосон сайн оролцогч” хэмээн хэлжээ.
Мисс Д.Долгион “Мисс Монголиа 2012” тэмцээний тэргүүн мисс, “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч, “World super model 2017” тэмцээний шагналт байрын эзэн, “New York”, “Washington”, “Cannes” зэрэг дэлхийн томоохон хувцас загварын шоунд оролцож байсан. Одоо Мобиком Корпорацийн гэрээт ажилтан бөгөөд “Монголын дизайнерүүдийн холбоо”-ны модель, “Golden beauty International” олон улсын лиценз эзэмшигчээр ажиллаж байгаа нэгэн билээ.
URL: