Эрэн сурвалжлагдаж байсан Монгол залуу Эрхүүд баригдлаа

Хүн амины хэргээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Монголын иргэн ОХУ-ын Эрхүү хотод баривчлагджээ.

Тус улсын Эрхүүгийн хязгаарын Дотоод Хэргийн удирдах газрын мэдээлснээр 48 настай Монгол Улсын иргэнийг тус мужийн Интерполын үндэсний төв товчооны ажилтнууд саатуулсан байна. Энэ этгээд 2010 онд Монгол Улсад хүн амины хэрэг үйлдэн, оргон зайлж Эрхүү хотод амьдарч байжээ.

Түүнийг баривчлах үед амьдарч байсан байрандаа бүхий л эд зүйлээ баглан боосон байжээ. Тэрбээр дахин оргон зайлах гэж байсан нь илт байсан хэмээн Интерполын ажилтнууд мэдэгдсэн байна.

Эрхүүгийн Октябрийн районы шүүх түүнийг баривчлан хорьсон бөгөөд цаашид Монгол Улсын хуулийн байгууллагад шилжүүлэн өгөх болно хэмээн “РИА Новости” агентлаг мэдээллээ.

С.Татар

Эх сурвалж: “Монголын Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих