АН Л.Болд гишүүний хүсэлтийг ёсоор болгоно
УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээс болон намаасаа гарах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл АН түүний хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа юм. Тэгвэл ирэх хаврын чуулганы эхэнд АН-ын эрх барих байгууллагын шийдвэрийг үндэслэн Л.Болд гишүүнийг намын бүлгээс гарах хүсэлтийг ёсоор болгох гэнэ.
Ингэснээр УИХ-ын тухай хуулийн 26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно гэсэн заалтын дагуу АН УИХ-д бүлэггүй болж байгаа юм. Иймээс цаашид Зөвлөлийн статустайгаар ажиллахаар АН-ын санал нэгджээ.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн
URL: