УИХ дахь АН-ын гишүүд зөвлөл байгуулж ажиллахаар болжээ
УИХ дахь АН-ын гишүүд зөвлөлийн статустайгаар ажиллахаар болжээ. Учир нь АН-аас намын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нарыг Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийнхээ эсрэг байр суурьтай байсан хэмээн улстөрийн хариуцлага тооцсон. Тодруулбал, Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хассан юм.
Харин үүнийг үл зөвшөөрсөн УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарахаа мэдэгдэж, гарах өргөдлөө өгөөд байгаа. АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, албан ёсны саналаа УИХ-д хүргүүлэхээр шийджээ. Ингэснээр УИХ дахь АН-ын гишүүд хуульд заасан бүлэг байгуулах босго тоонд хүрэхгүй болж байгаа тул цаашид Зөвлөлийн статустайгаар ажиллахаар болсон байна.
Б.Аз
URL: