Н.Алтанхуяг огцорч болзошгүй

-Тэргүүн шадар сайдад Ч.Улаан, Сангийн сайдад О.Чулуунбат, Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, ЗТБХБ-ын сайдад Ш.Сайхансамбуу, БОАЖ-ын сайдад Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайдад Д.Очирбат нарын нэрс яригдаж эхэллээ-

АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдэл хийсний дараа Монголын улстөрийн амьдрал багагүй хөдөлгөөнд орж, эзэнгүй бор шувууд эмх замбараагүй нисэлдэх боллоо.

Н.Алтанхуяг сайдын ҮЗХ-ны зөвшөөрөлгүй хийсэн дээрх мэдэгдэл нийгэмд янз бүрийн таамаглал дэвшүүлж байна. Түүний бие даан гаргасан хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдлийг удахгүй хуралдах ҮЗХ-ны 220 гишүүн хурлаараа хүлээн авахад бас ч үгүй асуудалтай. Өөрөөр хэлбэл ҮЗХ-ны нэр бүхий 65 гишүүн хамтарсан Засгийн газрын яам, агентлагт тодорхой албан тушаал эрхэлдэг. Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд тэргүүтэй хотын удирдлагуудаас эхлээд яамдын дэд сайд, УИХ дахь байнгын хороодын дарга нар намаас хүртээсэн албан тушаалын бялууны хэлтэрхийг тийм ч амар буцааж өгөхгүй.

АН-ын ҮЗХ-ны хурлаар намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрээ хэлэлцүүлэх үеэр асуудлыг дангаар шийдэх боломжгүй гэдэг шалтгаанаар унагаж болзошгүй юм.

Анхнаасаа хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурь баримталж байсан МоАХ, МҮДН, Ардчилсан хүчний холбоо зэрэг бүлэглэл, фракциуд энэ боломжийг ашиглан МоАХ-ны дарга Х.Баттулгыг намын даргын суудалд өрсөлдүүлэх хувилбарыг ч дэвшүүлэх сурагтай. Тиймээс ҮЗХ-ны нэр нөлөө бүхий 65 гишүүн Н.Алтанхуягийг огцруулах асуудалд хүч нэмэхийг үгүйсэхгүй.

Ингэж хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг дангаар гаргасан Н.Алтанхуяг огцорч, Х.Баттулгыг намын даргад зүтгүүлснээр Засгийн газар хэвийн үйл ажиллагаатайгаар 2012 оны сонгуулийг өнгөрөөнө гэдэг хувилбарыг дэвшүүлж байна.

Харин нөгөө талд хамтарсан Засгийн газраас АН гарвал дараагийн сайдууд хэн хэн байх хувилбар, таамаглалыг улстөрийн хүрээнийхэн ярьцгаах боллоо. МАН-ын зарим нэр бүхий гишүүд Засгийн газарт орох санаархлаа мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаад амжсан. Саарал ордонд тэн үүчилсэн бор шувуугаар Тэргүүн шадар сайдын орыг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сангийн сайдад УИХ-ын

гишүүн О.Чулуунбат, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ЗТБХБын сайдад Ш.Сайхансамбуу, БОАЖ-ын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайдад Д.Очирбат нарын нэрс яригдаж буй гэнэ. Харин дэд сайдуудын суудалд Төрийн нарийн нарийн бичгийн дарга нарын нэрс яригдаж буй ч МАН-ынхан дэд сайдын орон тоог үгүй хийх хувилбарыг дэвшүүлээд байна. Гэхдээ МАН-ын дарга С.Батболд дангаар шийдвэр гаргах боломжгүй, Удирдах зөвлөлийнхөн томилгооны асуудалд ямар боловсон хүчнээ тохоон томилохыг хэлэлцдэг учиртай.

logo-ugluuniisonin


URL:

Сэтгэгдэл бичих