УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр: Духан дээрээ тэмдэгтэй хулгайч нарыг битгий сонго

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт  “МАХН” хэмээх нэрийг авахад  чамгүй тус хүргэж, тухайн үедээ хэвлэлийн баатар болж байсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр ойрын хэдэн сар хоолойн махаа авхуулхаар Германд эмчлүүлж байгаад ирсэн байна. Тэрбээр АН засгаас гарах болсон тухай , улс төрийн өнөөгийн байдал зэрэг  сэтгүүлчийн асуултанд  “ҮЗХ гэдэг чинь хулгайч, луйварчдын бүлэглэл. АН-д олигтой юм байхгүй.Ардын нам ч ялгаагүй. Энэ хоёр нам бол хулгайч, луйварчдын бүлэглэл байхгүй юу.Нам гэж ард түмнийг хуурдаг юм. Н.Алтанхуяг баруун, зүүнэээ ялгадаг болчихсон юм шиг ярьж байна лээ.Хулгайч нар яаж ч жүжиглэсэн ард түмэн мэддэг болчихсон.Духан дээрээ тэмдэгтэй хулгайч нарыг өнгөрсөн 20 жил ялгаж таньдагтайгаа болчихлоо. Энэ хоёр нам хоёулаа засгаас зайлах хэрэгтэй ” гэж хариулжээ.

Мөн тэрбээр өөрийн Facebook хуудсандаа 2008 оны УИХ-ын  сонгуульд өрсөлдөж байсан ИЗН-ын М.Зоригтод хандаж дараах сэтгэгдэлийг бичсэн байна.

Э.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих