Шалгалтад 80 обьектыг хамруулж, 465 зөрчил илрүүлжээ

1ba44c3a0579ce84great-650x336Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.

   Шалгалтад есөн дүүргийн нийт  80 обьектыг хамруулж,  галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 465 зөрчил илрүүлжээ.

  Эдгээр зөрчлийн 75  буюу 16.1 хувийг газар дээр нь арилгуулж, бусад 294 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх зүйн баримт бичгүүдийг байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, нийт 213 зөрчил буюу 78.5 хувийг арилгуулан  ажилласан байна.

  Мөн 46 байгууллагын нийт 3650 гаруй хүнд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион явуулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих