Д.ДОРЛИГЖАВЫГ БУСДААС НИЙТ 42 САЯ ДОЛЛАР АВСАН ГЭВ
Цахим жиргээгээр бусдын нэр төрд санаатайгаар халдах гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй жиргээ постнууд их явах болсон. Өнөөдөр гэхэд Хууль зүйн сайд, УЕП асан Д.Дорлигжавтай холбоотой нэгэн мэдээлэл твиттер хаягаас тархжээ.
Энэ мэдээнд Алтан Дорнод монгол ХХК-ын захирлыг дарамтлан 9 сая доллар авсан гэх хэрэгт шалгагдаж буй Д.Дорлигжавыг УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайханаас 8 сая доллар, Моннис группын захирал Чулуунбаатараас 5 сая доллар, Ажнай группээс 10 сая доллар, Дорноговийн Сүрэнгийн хүү Монхоо гэгчийг 7 хоног шоронд суулгаад 10 сая доллар авсан.
Энэ мөнгөн дээр Т.Ганболдын 9 сая долларыг нэмэх юм бол 42 сая доллар буюу монгол мөнгөөр 120 тэрбум төгрөг болно хэмээн жиргэжээ.
URL: