“Рена” хөлөг онгоц хоёр дахь удаагаа далайд шатахуун асгажээ

Шинэ Зеландын өмнөд аралд гурван сарын өмнө шатахуун тээвэрлэж явсан усан онгоц осолдож байсан бол өнгөрсөн ням гаригт дахин шатахуун ачсан онгоц далай руу хөмөрчээ. Либер улсын төрийн далбаатай “Рена” нэртэй хөлөг онгоц Шинэ Зеландын эрэгт дахин осолдсон байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татав. Урьд нь мөн “Рена” нэртэй усан онгоц далайд живсэн байдаг. Ойролцоогоор 47 мянган чингэлэг, дээш 20 гаруй метр өрсөн ачаа тээш Астролэблийн эргийн орчим осолдсон талаар Шинэ Зеландын эргийн хамгаалалт мэдэгджээ. Үүний дараа эргийн хамгаалалтын албаны ажилтан Дэвид Биллингтон чингэлэгүүд далай руу унасан болохыг баталжээ.

“Рена” хөлөг онгоц анхны ослын дараагаар эрх баригчдаас далайд аялах эрхээ цуцлуулж байсан удаатай. Гэтэл онгоц дахин бүтэлгүйтэж үйлдлээ давтав. Ямартай ч албаны мэдээлснээр 23 чингэлэг бүхий шатахуун хөлөг онгоцны тавцангаас далай руу шууд алдагдсан байна.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих