Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал болно

891

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг бусдаас хээл хахууль авсан хэмээн үзэж АТГ-аас цагдан хорьж, баривчилсан билээ. Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-ны өдөр буюу өнөөдөр 09.30 цагт хэлэлцэхээр товолсон байна.

Түүнийг сургуульд хүүхэд оруулахын тулд эцэг эхчүүдээс мөнгө авдаг байсан гэх. Мөн авлига өгч байсан этгээдийг ч үйлдэл дээр нь баривчилж хамт цагдан хорьсон юм.

АТГ-аас хийсэн мэдээлэлд Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Г.Бум-Эрдэнийг бусдаас авлига авсан хэргээр цагдан хорьж байгаа. Тун удахгүй хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байдаг.

 


URL:

Сэтгэгдэл бичих