Хаан банкинд хугацаатай хадгаламж эзэмшиж буйг нотлох баримт үгүй болжээ

Монголын банкууд сүүлийн үед хадгаламжийн хүүгээ нэг сар гэлтгүй өсгөж, мөнгө татах бодлого явуулж байгаа нь цаанаа учиртай аж. Ноён долларын ханш өдөрт арваас доошгүй төгрөгөөр өсч байгаа энэ үед ирэх Цагаан сар гэхэд 1 ам.долларын үнэ 1700 хүрэх эсэхийг хэн ч мэдэхгүй тул хүмүүс гар дээр байгаа бэлэн мөнгөө өндөр хүүтэй хадгаламжинд хийх буюу өдрөөс өдөрт өсч буй доллар авч эхэлсэн нь ийнхүү төгрөгийн ханш унахад хүргэж байна. Тэгвэл таны Хаан банкинд хадгалуулсан мөнгө цаашид хэдэн хувиар хэрхэн өсч байгааг тооны машин дээр тооцоолох л үлдлээ. Нөгөөтэйгүүр хэдэн жилийн дараа эргүүлээд мөнгөө авъя гэхэд дансан дахь хадгаламж тань ор сураггүй боллоо гэхэд ямар ч барьцгүй болжээ.

Хүүхдийн хугацаат хадгаламжинд мөнгө нэмж хийхээр саяхан Хаан банкны төв салбар дээр очсон нэгэн үйлчлүүлэгч ийнхүү ярьж байна. Хүүхдийн хадгаламжиндаа нэмж мөнгө хийхэд урьд өмнө олгосон хадгаламжийн дэвтэр дээр ямар нэгэн бичилт, сунгалт хийхээ больжээ. Энэ нь ямар учиртай болохыг теллер бүсгүй ч тайлбарлаж чадсангүй. Гагцхүү бичилт хийхгүй, компьютер дээр бүх юм чинь орчихсон гэх хариу өгчээ. Тиймээс мөнгөө ямар ч баримт бичиггүй банкинд тушааж гагцхүү тушаасан хуулгатай үлдэж байгаа асуудал нь ямар учиртай байгаа юм бол гэж олон хүн сонирхож байна. Харин энэ талаар Хаан банкнаас албан ёсоор хариу өгөхгүй бол иргэдийн банкинд итгэх итгэл, мөнгө хадгалуулах сонирхол хаашаа хийсэх нь тодорхой юм. Тэгээд ч “Анод”, “Зоос” банкны хэрэг дуусаагүй байгаа энэ цаг мөчид үлэмж хэмжээний цалин, пүнлүүгээ орхиж зугатсан Хаан банкны захирал Саймон Моррисын асуудал ч нэгийг өгүүлнэ.
Ө.Гонгор wikimon


URL:

Сэтгэгдэл бичих