“Ростех” утасны яриаг замаас нь барьж сонсохоос хамгаалсан утас худалдаанд гаргав
Утасны яриаг замаас нь барьж сонсох боломжгүй, маш сайн хамгаалагдсан “Круиз-К” утсыг ОХУ-д худалдаанд гаргаж эхэлсэн тухай тус улсын төрийн мэдлийн “Ростех” корпорацын хэвлэлийн алба мэдээлжээ.
“Энэ утсыг манай “Автоматика” компани цувралаар үйлдвэрлэж, нийлүүлж байгаа. Мөн захиалах боломжтой бөгөөд үйлдвэрлэх хугацаа захиалгын тоо ширхгээс хамаарна. Хэрэв хувиараа ширхгээр худалдаалах гэж байгаа бол худалдан авах боломжгүй. Харин хуулийн этгээд нэгээс дээш хэдэн ч хувиар зарж худалдаалах боломжтой” гэж тус компанийн хэвлэлийн албаны төлөөлөгч хэлсэн байна.
Уг аппаратад мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор маш сайн хамгаалагдсан үйлдлийн системийг суурилуулжээ. Энэ системийг “Ростех” компанийнхан өөрсдөө бүтээсэн аж.
Ийм утсыг эзэмшигчид гаднаас болон дотроосоо дуудлага хийх үедээ “маш тайван” байж болно гэж “Автоматика” компанийн мэргэжилтнүүд ярьжээ.
URL: