Вьетнамын эмч нар 90 кг хавдрыг биеэс нь амжилттай салгажээ

Вьетнамын эмч нар тун аюултай мэс засал хийжээ.

Нгиан Ду Хай гэх хүн хорт хавдартай бөгөөд түүний өвчин хамгийн сүүлийн шатандаа орсон төдийгүй 90 гаруй кг болтлоо томорсон байжээ. Эмч нар 12 цагийн турш үргэлжилсэн мэс заслын дараа Нгианы гэрийнхэнд сайн мэдээ дуулгасан байна.

Нгианы биенээс урган гарсан хавдрыг амжилттай салгасан төдийгүй зүүн хөлийг нь тайрсан аж. Хавдар түүний зүүн хөлийг асар том хэмжээтэй болгосон байжээ. Эмч нар хэлэхдээ хавдрыг түүний биеэс салгахын тулд маш болгоомжтой хандсан.

Мөн АНУ-ын эмч нарын тусламж зайлшгүй хувь нэмрээ өгсөн гэжээ. “Вьетнам Ньюс” агентлагийн мэдээлснээр 31 настай Нгианы хавдар дөрвөн жилийн өмнөөс томорсоор ийм болсон байжээ.

Т.Батсугар


URL:

Сэтгэгдэл бичих