Г.Болор-Эрдэнэ Дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо

28

Турк улсын Анталья хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Токио 2020 паралимпийн наадамд оролцох эрх олгох хариуцлагатай тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид оролцсоноос эрэгтэйчүүдийн к44 ангиллын 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.
Түүний энэхүү амжилт ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд Ази тивийн аваргаас гурван алтан медальт хүртсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн к44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн жил дэлхийн аварга болж байв.

Манай хоёр тамирчин ийнхүү Токио 2020 олимпийн эрхийг Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд авчирлаа.  


URL:

Сэтгэгдэл бичих