С.Жавхлан хувийн амьдралаараа ном гаргана
30 хүрээгүй байхдаа улс төрөөр оролдоод сачий нь хүрээгүй С.Жавхлан салбар бүрээр оролдохоор шийдсэн бололтой. Учир нь дөнгөж 80 оных атлаа туулж өнгөрүүлсэн амьдралаа ном болгон гаргахаар төлөвлөж үзэг цаас аль хэдийн нийлүүлжээ. Улаан хацартай Увсын бор хүү хэрхэн амжилтад хүрсэн, улс төр рүү яагаад шарвасан, аав болсон, амьдралдаа уулзаж, учирч явсан бүсгүйчүүдийнхээ тухай гээд юу ч үлдээхгүй оруулах юм байх. Харин номынхоо хамгийн сонирхолтой хэсгийн өрнөлийг Монгол бичгээр бичих гэнэ.
URL: