Барьцаалагдчихлаа хэмээн худлаа ярьжээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст “Манай охиныг хүмүүс барьцаалчихлаа” гэсэн мэдээлэл өнгөрсөн бямба гаригт иржээ.

Энэ дагуу цагдаагийнхан шалгахад Чингэлтэй дүүргийн харьяат 17 настай О гэх охин Сүхбаатар дүүргийн IX хороонд оршин суух ангийнхаа хүүхдийнд хонохын тулд барьцаалагдсан гэж худлаа хэлсэн аж.

Тэрбээр утсаар эцэг эхдээ “Нэгдүгээр сарын 6-ны 18.00 цагийн орчимд намайг 100 айлын буудлын орчимд явж байхад намайг хоёр залуу амыг минь таглан хүчээр машиндаа чихэж суулган нүдийг маань боож, хаана байгаа нь үл мэдэгдэх нэг амбаарт авчраад цоожилчихлоо” гэж хэлсэн аж.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих