Улаанбаатар-Дархан чиглэлд рэйлбус өдөр бүр явж байна

12

Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан хоёрдугаар сарын 10-ны дуустал Улаанбаатар төмөр зам ХНН Улаанбаатар-Дархан чиглэлд өдөр бүр Рэйлбусаар үйлчилж байна.

Цагийн хуваарь:

Улаанбаатараас 09.00 цаг хөдөлж 13.10 цагт Дархан өртөө дээр зогсох бол Дарханаас 13.45 цагт хөдөлж, 18.18 цагт төв вокзал дээр ирэх юм байна.

Тасалбарын үнэ энгийн суудал том хүн 14600, хүүхэд 6400 төгрөг бол зөөлөн суудал том хүн 16400, хүүхэд 7100 төгрөг юм байна.

Тасалбарыг тухайн өдөртөө вокзалын тасалбар борлуулах цэгээс авах бөгөөд нэмэлт мэдээллийг 1900-1949 тусгай дугаараас (минут нь 500 төгрөг) лавлах боломжтой.


URL:

Сэтгэгдэл бичих