Хэнтийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болно
Намрын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоолоо. Тодруулбал, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явуулах юм.
Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 12 мянган сонгогч ирэх зургадугаар сард УИХ-д төлөөлөлтэй болох нь. 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн
URL: