“Хаан банк”-нд дугаарлаж байсан өндөр настан нас барьжээ

be6885bef95c77c84becba0a1a99f85eӨчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбар тооцооны төвөөр үйлчлүүлж байсан 70 орчим настай, ахмад настан амь насаа алджээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаач өндөр настан “Хаан банк-ны тооцооны төв дээр тэтгэврээ авахаар иржээ.

Ингээд тэтгэврээ авахаар дугаарлаж, теллер дээр ирсэн даруйдаа зүрх нь зогсжээ. Тухайн үед тус банкны зүгээс түргэн тусламж дуудсан боловч иргэн нас барсан байжээ. Одоогоор хэргийг тухайн дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Тус салбараар үйлчлүүлж буй иргэдийн хэлж буйгаар “Хаан банк”-аар үйлчлүүлэх явцдаа нас барсан өндөр настан тэтгэврийн мөнгөө бүгдийг нь авахаар банкны ажилтанд хандсан гэнэ. Гэвч тус банкны ажилтан иргэний хүсэлтийг биелүүлээгүй байна.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН


URL:

Сэтгэгдэл бичих