Нефтийн үнэ дэлхийд буурч Монголд өслөө

-Долларын ханш нэмэгдсэн гэж шалтаглаж буй ч засаг арах дуулианыг нефть импортлогчид овжин ашиглаж байна- Бензин шатахууны үнэ 30-50 төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ удаа хэдэн зуун төгрөгөөр нэмэгдчихлээ. Өнгөрсөн баасан гарагийн оройноос эхлэн шатахууны унэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэх нь гэх “мессеж” жолооч нарын дунд нисч эхэлсэн. Энэ нь ч үнэн байж, 21:00 цагаас эхлэн зарим ШТС-ууд АИ92 авто-бензиний үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр нэмэгдүүлэв.   Ингэснээр АИ92 1850 төгрөгийн үнэтэй боллоо. Харин дизель түлш 1890, А80 автобензин 1570 төгрөгөөр зарагдаж байна. Ам.долларын ханшийн огцом өсөлт алдагдалд оруулсан учраас нефть бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон гэх тайлбарыг импортлогчид өгч байгаа. Он гарсаар ам.долларын ханш 1440 төгрөгт хүрч, төгрөгийн эсрэг багагүй хувиар чангараад байгаа нь үнэн. Гэхдээ тэглээ гээд нефть бүтээгдэхүүний үнэд ийм огцом нөлөөлнө гэдэг нь юу л бол. Юутай ч хэд хэдэн компанийн шатахуун түгээх салбаруудад бензин, түлшний үнэ өнгөрсөн баасан гарагийн 21 цагаас эхлэн зэрэг нэмэгдлээ. Салбарын яам болон Газрын тосны газрын холбогдох албан тушаалтнууд амралтын өдөр гэсэн шалтгаанаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байна. Албан ёсны мэдээллийг өнөөдөр өгөх аж. Харин амралтын өдрүүд өнгөрөхийг хүлээж байх хооронд аль хэдийнэ бага оврын автобуснууд болон такси үйлчилгээний үнэ нэмэгдээд эхэлчихлээ. “Чоно борооноор” гэгч нь болох юм даа. Зарим чиглэлийн микро автобуснууд тээврийн хөлсөө 600 төгрөг болгож, такси километрт 700-900 төгрөгөөр үйлчилж эхэлжээ. Нефть импортлогчид үүнийг ч бас нарийн тооцоолсон учраас амралтын өдрүүдийг сонгон авч, нэгэн зэрэг үнээ нэмсэн бололтой.

Гэхдээ бас нэг сонин зүйл байна аа. “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг компанийн ШТС-уудад бензин, түлшний үнэ амралтын өдрүүдэд лав нэмэгдсэнгүй. Үүнд нь баярласан жолооч нар ШТС-уудад урт дараалал үүсгэн хамаг шатахуун, түлшийг нь ховх “сорчихсон” бололтой юм. Өчигдрийн байдлаар “Петровис”-ийн зарим ШТС-ууд “шатахуун байхгүй” хэмээн түр зуур үүдээ барьжээ. Зарим компанийн албаны төлөөлөгчид “Шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх боломжтой” гэх маягтай хариултыг хэвлэлийнхэнд өгсөн байна. Сонирхолтой л хэрэг. Хэрвээ үнээ нэмээгүй ШТС-уудын хэлж байгаа үнэн бол үнээ нэмсэн компаниуд дураараа авирласан болж таарах нь. Гэхдээ бодит байдалд тийм зүйл гэж байхгүй л дээ. Нефть импортлогчид үнээ нэгэн зэрэг нэмэхээр “Бүгд үгсэн хуйвалдлаа” гэх дайралтад ордог учраас энэ удаад дэс дараатайгаар нэмж, хэл амнаас зугтахаар шийдсэн бололтой. Тэгэхээр өнөөдрөөс буюу ажльш долоо хоног эхэлмэгц бусад ШТС-уудад ч бас үнэ нэмэгдэх биз ээ. Тэр хооронд хямд үнээр хамаагүй зараад байж бол охгүй учраас “нөөц дууссан” гэж хэлээд жолооч нарыг буцаагаад байгаа бололтой юм. Мэдээж нэмэгдүүлсэн үнээрээ зарахгүй бол ашиггүй биз дээ, нефть импортлогчдын хувьд. Нөгөөтэйгүүр нэг хэсэг нь нэмчихсэн байхад нөгөө хэсэг нь хямд үнээр зараад байвал нэмсэн компаниудынх нь орлого юу болж хувирах билээ. Мэдээж хэн ч 300 төгрөг илүү төлөн байж, бензин авахыг хүсэхгүй. Тийм учраас “Петровис”, “Сод Монгол” зэрэг компаниуд хамаагүй удаан хугацаагаар хямд үнтэй бензин түгээгээд байж болохгүй шүү дээ.

Тэгэхээр “нөөц дууссан” гэдэг бол ердөө л халхавч төдий худал үт болж таарч байна. Нөгөөтэйгүүр тэдгээр компаниуд үнээ нэмээгүйгээрээ бяцхан “пиар” хийгээд амжчихаж байгаа юм. “Манайх ганцаараа үнээ нэмээгүй учраас жолооч нар баярлаад бензин авсаар байгаад нөөц дуусгачихлаа” гэж зарим компанийн маркетингийн хэлтсийн эх сурвалжууд хэлжээ. Тэгэхээр шатахуун импортлогчдьш энэ удаагийн хуйвалдаан тун “амжилттай” хэрэгжсэн гэж хэлж болохоор байна. Нэгдүгээрт, амралтын өдрийг тааруулсан хоёрдугаарт, бүгд зэрэг үнээ нэмээгүй учраас үгсэн хуйвалдаагүй, гуравдугаарт гэх мэтээр тоочих нь л дээ.

Энд нэг зүйлийг сануулахад өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Засгийн газрын хуралдаанаас нефть импорт-логчдод нөөц бүрдүүлэн ажиллах даалгавар өгсөн. Эхний ээлжинд оноос өмнө таван тэрбум төгрөгийн автобензиний нөөц бүрдүүлэхээр болсон билээ. Тухайн үед ам.долларын ханш 1350 орчим төгрөг байсан байна. Харин оны эцэс гэхэд ханш бага зэрэг чангарч 1390 орчим төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэр гарснаас хойш cap гаруйн хугацаанд нефть импортлогчдод хямд үнээр шатахууны нөөц бүрдүүлэх боломж байсан гэсэн үт. Энэ тохиолдолд ам.долларын ханш гэнэт өссөн учраас үнийг өсгөсөн гэх нефть импортлогчдын тайлбар төдийлөн авцалдаагүй болж байгаа юм. Магадгүй хямд үнээр бүрдүүлсэн нөөцөө өнөөдөр 300 төгрөгөөр нэмэгдүүлчихээд зарж байхыг ч үгүйсгэхгүй. Хардах эрх хэнд ч байгаа шүү дээ.

Импортлогчид үнээ гэнэт нэмэгдүүлсэнд өөр шалтгаан ч бас байгаа нь мэдээжулс төрийн нөхцөл байдал болж таарлаа. Пүрэв гарагт Ардчилсан нам хамтарсан засгаас гарахаа мэдэгдэж, Ерөнхий сайд харамсал илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар өөрчлөгдөх нь тодорхой болж, улс төрд ойлгомжгүй, хүлээлтийн нөхцөл байдал бий болсон хэрэг. Үүнийг нефть импортлогчид далимдуулж, үнээ нэмэгдүүлчихэв бололтой. Мөнөөх “чоно борооноор” гээч нь давтагдаж байх шив.

Пүрэв гарагт АН хамтарсан засгаас гарахаа мэдэгдэж, баасан гарагт импортлогчид үнээ нэмэгдүүлэх болсон нь бас л учир шалтгаантай болж байгаа биз. Баасан гарагт шатахууны үнийн нэмэгддийн асуудлаар ЭБЭХ-ний дэд сайд БАриусангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хуралдсан гэх боловч тэр хурал дээр чухам хэн ирээд, ямар асуудал яригдсан нь одоо ч тодорхойгүй байна. Бас нэг шоуны шинж чанартай, ёс төдий уулзалт болж өнгөрсөн бололтой.

Долларын ханш өссөн нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж болно, гэхдээ арай ч 300 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэрнийг нь шуудхан далимдуулж, үнээ 900 төгрөг болгож байгаа таксиныхан ч бас. Бүр зарим жижиг дэлгүүрүүд хүртэл бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэх сураг дуулдлаа. Цаашдаа ямар бараа, бүтээгдэхүүний үнэ яаж нэмэгдэхийг ёстой “тэнгэр мэдэг” гээч нь болох нь л дээ.

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих