Төрдөө үнсүүлсэн драмын театрын гурав

98

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын тайз дэлгэцийн урлагийн өнгө төрх нь болж яваа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нар өчигдөр төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаажээ.
Дэлхийн сонгодгийг Монголын тайзнаа амилуулчихсан, драмын театрын гурав ийнхүү төрдөө үнсүүлж, түмэндээ үнэлүүлэв.
Жүжигчин, кино найруулагч Г.Эрдэнэбилэгийн хувьд өнгөрөгч нэгдүгээр сарын 5-нд “Хийморь” түүхэн уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн байгаа.  Мөн тэрбээр “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд нартай хамтран бүтээж ажилласан билээ.

О.Гэрэлт
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих