Интернэт хэрэглэгчид амьдралынхаа 25 хувийг цахим орчинд өнгөрүүлдэг
Интернэт хэрэглэгчид амьдралынхаа 25 орчим хувийг цахим орчинд өнгөрөөдөг байна. Цахим хуудсуудад орох, мэдээ унших, цахим зурвас солилцоход өдөр бүр ойролцоогоор 6 цаг 42 минут /үүний талыг гар утасны төхөөрөмжүүдэд/ буюу жилд 100 өдрийг зарцуулдаг болох тухай “We Are Social” олон улсын байгууллага болон нийгмийн сүлжээн дэх менежментийг дэмжихэд зориулсан программ хөгжүүлэгч “Hootsuit” байгууллагын гаргасан интернэт-зах зээлийн байдлын талаарх “Digital 2019” тайлан мэдээнд дурджээ.
Хамгийн богино “онлайн-амьдралтай” /3 цаг 45 минут/ хэрэглэгчид нь япончууд бол Филиппиний хэрэглэгчид хамгийн урт хугацааг /10 цаг 02 минут/ интернэтэд өнгөрүүлдэг байна.
2019 оны нэгдүгээр сард хэрэглэгчдийн цахим орчинд өнгөрүүлдэг дундаж хугацаа 9 минутаар багассан бөгөөд үүнд дэлгэцийн цагийн хяналтын программ нэвтрүүлсэн интернэт-компаниудын хүчин чармайлт нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байгаа аж. Ухаалаг утасны хэрэглээний статистикийг харуулдаг, мөн янз бүрийн программд зарцуулсан хугацааг хязгаарлах боломж олгодог “Digital Wellbeing” программыг “Google” компани өнгөрсөн оны сүүлээр гаргасан байна. Үүнтэй адилхан программ болох “Screen Time”-ийг “Apple” компани “iOS 12” үйлдлийн системдээ нэвтрүүлжээ.
2019 он гарснаас хойш интернэт хэрэглэгчдийн тоо 84 саяас 7.67 тэрбум болж нэмэгдсэн байна. Харин ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 100 саяар өсч, 5.11 тэрбум болсон тухай дээрх баримт бичигт дурдсан байна.
URL: