Баярын өдрүүдээр хот хоорондын чиглэлд 1200 автобус үйлчилнэ

90

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулаад орон нутгийн чиглэлд, хот хоорондын чиглэлийн зорчигч урсгал багагүй нэмэгддэг. Сар шинийн өдрүүдээр хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчигч урсгал нэмэгддэг. Автотээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд 1000 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гарган зохион байгуулж байгаа аж.

Мөн СХД-ийн Зорчигч тээврийн төв буюу Драгон автовокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл ажиллуулахаар төлөвлөлт хийгджээ. БЗД-ийн Зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазад байрлах автобуудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл, саяхан ХУД-т шинээр нээгдсэн Лавай автобуудлаас 8 чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл, нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор 30 орчим хувиар автобусны тоог нэмэгдүүлээд 1200 орчим тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэхээр бэлтгэлээ хангаад байна.


URL:

Сэтгэгдэл бичих