Шороон гахай жилийн сар шинийн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ

55

Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ.

Үндэсний спортоо түгээн дэлгэрүүлж, аймаг орон нутгаа дуурсгасан алдарт бөхчүүдийг төрүүлэн гаргах зорилгыг өмнөө тавьж буй аймгийн удирдлагууд энэхүү сар шинийн барилдааныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын начин Б.Серик үзүүрлэн, аймгийн арслан М.Баярбаатар, аймгийн начин Баатарболд нар шөвгөрлөө. Хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ нутгийн харьяат улсын начин Б.Дэлгэрсайхан хүрэлцэн ирсэн бол улсын тайлбарлагч Ц.Батнасан бөхийн барилдааныг тайлбарлан хүргэлээ.

Энэхүү сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо биеийн тамир спортын ордонд  энэ сарын 1-ний өдөр боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих